Эрхэм зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын эрхэм зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжил, хамгааллын талаарх Засгийн газрын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх замаар амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд оршино.Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

 

Эрхэм зорилгын хүрээнд дараах үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын хэрэгжилтийн явц, салбар байгууллагуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэл, үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, статистик, тоо, мэдээлэл судалгааг гаргах, боловсруулах замаар хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээллийн нэгдсэн систем бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний цар хүрээ, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого, хөтөлбөр боловсруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах;

2.4.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тогтвортой ажлын байрыг бий болгох, ажилд зуучлах, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны дадлагажуулагчийн сургалтыг үе шат дараатай зохион байгуулах, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг зохион байгуулж мэдээллийг ил тод тайлагнах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж буй ажил олгогчтой хамтран ажиллах;

2.4.3. Нөлөөллийн ажил, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг эрх мэдэлжүүлэх, чадавхжуулах, хүүхэд, эмэгтэйчүүд, жендерийн эрх тэгш байдлыг хангах, бие даан нийгмийн амьдралд бусадтай адил тэгш оролцоход дэмжих чиглэлээр төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд тэгш хамруулахад холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих;

2.4.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон авто зам, замын байгууламж, барилга байгууламж, орон сууцанд стандартын шаардлагын дагуу хүртээмжтэй орчныг бий болгож бие даан амьдрах нөхцөл боломжийг дээшлүүлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн оролцоход мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээг саадгүй авахад дэвшилтэд технологи нэвтрүүлэх, нийтийн тээврийн хэрэгслээр саадгүй зорчих боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хамруулахад холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээл судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, орон нутаг, иргэний нийгмийн байгууллага, харьяа байгууллага салбар хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх;

2.4.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт шалгалт, аудитыг журмын дагуу зохион байгуулах, шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах; 2.4.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн чадамжид суурилсан сургалтыг чанартай зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, удирдлагаар хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, ажилд зуучлах, олон улсын байгууллага болон өндөр хөгжилтэй орнуудын туршлага, мэдээлэл солилцох замаар багшлах боловсон хүчнийг сургах, бэлтгэх;

2.4.7. Туслах бүтээгдэхүүний (протез, ортопед, туслах хэрэгсэл) үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд чанартай, хүртээмжтэй, олон улсын жишиг стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, үйлдвэрлэхэд нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, техник технологийг сайжруулах, залгамж халаа, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдэд протез, ортопедийн хэрэгслийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

2.4.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олон улсын чанар, стандартад нийцсэн сэргээн засалтын цогц тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэхэд нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.9. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхэд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргэн засах тусламж үйлчилгээг тав тухтай орчинд хүргэх;  

2.4.10. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэн нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцож, бусдын адил ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлж, улмаар хараагүй хүний эрхийн хэрэгжилт, хүний хөгжлийг дэмжиж, бие даан амьдрахад нь хувь нэмэр оруулах;

2.4.11. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээг хүртээмжтэй болгож, бусдын нэгэн адил гэр бүл, нийгэм хамт олныхоо дунд үр бүтээлтэй, утга учиртай амьдрахыг дэмжих, чадавхжуулах;

2.4.12. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүчирхийлэл, бүх төрлийн дарамт мөлжлөгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт татагдан орохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

2.4.13. Xөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээнд оролцох оролцоог нэмэгдүүлэх, өөрийн авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

2.6.     Үйл ажиллагааны зорилт

 Үйл ажиллагааны зорилтуудыг зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлох, албан тушаалын тодорхойлолтод тусгахаар боловсруулсан.

Тэргүүлэх чиглэл

Газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна: 

 -Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцыг дагаж мөрдүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар баримталж буй бодлогыг бусад салбарын бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх; 

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой хууль тогтоомж, түүнийг дагалдан гарах дүрэм, журам, стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх, 

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэмд бүрэн дүүрэн оролцох, бусдын адил эрхээ эдлэх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх хүрээнд төр, аж ахуйн нэгж байгууллагад ялгаварлан гадуурхалт болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагын талаарх шаардлагатай сургалт, нөлөөллийн олон талт арга хэмжээг үе шаттай зохион байгуулах; 

 -Сэргээн засалтын цогц үйлчилгээг үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тэгш хүртээмжтэй, ил тод, нээлттэй хүргэх, зохион байгуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоог хангаж бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх; 

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн эрт оролцоог хангах, боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх, сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан мэргэжлийн сургалтын нөөц, боломжийг нэмэгдүүлэх; 

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүчирхийлэл, дарамт, хараа хяналтгүй орхих байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тэдний аюулгүй байдлыг хангахад түншлэгч талуудтай нягт хамтран ажиллах; 

 -Мэдээллийн технологи, харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог дэмжих, хүртээмжийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх; 

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засах тусламж, үйлчилгээг санхүүгийн хүндрэлгүйгээр, тэгш хүртээмжтэй авах байдлыг хангах, ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээ мөн олон нийтэд түшиглэсэн нөхөн сэргээх үйлчилгээг алслагдсан хөдөө орон нутагт хөгжүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, холбогдох талуудтай хамтран ажиллах;

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадварыг боломжит дээд хэмжээнд хүртэл сэргээн засах тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд шаардагдах дүрэм, журам, стандартыг боловсруулж, хэрэгжилтийг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүний бэрхшээлийн төрөл, хэрэгцээнд нийцсэн чанартай, хүртээмжтэй, аюулгүй, олон улсын стандарт жишигт нийцсэн протез, ортопедийн хэрэгслийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, үйлдвэрүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх; 

 -Эрдэм судлал, уран бүтээл, улс төр, нийгмийн идэвхээр дамжуулан соёлын бүх хүрээ, түүхийн үе шатуудад хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг тодруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралаас олсон туршлага, мэдлэг, чадварыг дэмжих, нийгмийн өөрчлөлтөд тэднийг хамгаалах, хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын чиглэлийг тус шинжлэх ухаанд хандуулах; 

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх; 

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхэд тулгуурласан загварыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нас, хүйс, бэрхшээлийн хэлбэр, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг байгууллага, боловсон хүчний статистик, тоо мэдээлэл судалгааг гаргах, боловсруулах замаар хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгох, бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг боловсронгуй болгож, төрийн зохих байгууллагуудын сүлжээ, мэдээлэлтэй нэгдмэл байдлыг хангах; 

 -Олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжийн зарчимд бүрэн нийцсэн, үр дүнг хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх оролцоог дэмжсэн төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх.